Уншиж байна...
2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2018-03-14 07:51:45
231

1. Б.Тэмүүжингийн нэхэмжлэлтэй, С.Батхүүд холбогдох \"боловсрол хүүхдийн хадгаламжинд байсан 5,880,232 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгов.
2. П.Энхтуяагийн нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Зээрднүүд овогт Пунцагийн Энхтуяа нь 1986 оны 09 дугаар сарын 01-ээс 1991 оны 01 дүгээр сарын 19-ийг хүртэл Сүхбаатар аймгийн мал эмнэлэгт үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
3. Т.Борхүүхэний нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан 1986 он, 1991 он, 1993 онуудад нээлгэсэн Таяагийн Төгс-Эрдэнэ нэртэй хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Таяагийн Борхүүхэн мөн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ

Эхлэлд очих