2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2018-03-14 07:53:49
224
1. Л.Баттөрийн хүсэлттэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хатиган овогт Лодонгийн Баттөр нь 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 05 дугаар сарыг дуустал, 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын \"Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, 1981 оны 06 дугаар сарын 01-ээс 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдал нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул уг хугацааны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Б.Пүрэвийн хүсэлттэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Бадамын Пүрэв нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын \"Гайхамшигт” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
3. Ч.Улаанхүүгийн хүсэлттэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Шаргуучин овогт Чимэдцэеэгийн Улаанхүү нь 1972 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 02 дугаар сарыг дуустал, 1980 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны дуустал Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын \"Жаргалын зам” нэгдэлд тус тус малчнаар ажиллаж байсныг тогтоож, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 он хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ