Уншиж байна...
2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2018-03-14 07:57:36
243

1. Б.Э-ийн нэхэмжлэлтэй, Д.Д-нд холбогдох \"гэрлэлт цуцлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Гэр бүлийн тухай 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Э, Д.Д нарын гэрлэлтийг цуцалж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. С.У-ийн нэхэмжлэлтэй, Б.С-т холбогдох \"гэрлэлт цуцлуулж, дундын эд хөрөнгөнөөс 335 толгой мал буюу 33,400,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Гэр бүлийн тухай 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.С, С.У нарын гэрлэлтийг цуцалж, нэхэмжлэгч С.У нь 335 толгой мал нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа 237 толгой малыг хасаж, 98 толгой мал авахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг батлаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ

Эхлэлд очих