Уншиж байна...
2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2018-03-14 07:58:34
235

1. Д.Тунгалагбаатарын хүсэлттэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хөхнүүд овогт Дамдинжавын Тунгалагбаатар нь 1980 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дуустал, 1989 оны 03 дугаар сарын 15-ний өдрөөс 1994 оныг дуустал Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйд тракторч, комбайнчаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Ц.Мөнхбатын хүсэлттэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Иш овогт Цэрэнжавын Мөнхбат нь 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Дарьганга сумын \"Дарьганга” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ

Эхлэлд очих