Уншиж байна...
ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦЛОО
2018-03-26 02:44:37
235

Сүхбаатар аймгийн прокурорын газраас зохион байгуулсан \"Зөрчлийн хэрэг бүртгэлийг удирдах албан тушаалдтнуудын хамтарсан сургалт зөвлөгөөнд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Насанбуян оролцож \"Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тулгарч буй зарим асуудал” сэдвээр оролцогчдод мэдээлэл өглөө. 

Энэхүү сургалтанд Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, орлогч болон хяналтын прокурор мөн аймгийн цагдаагийн газар, мэргэжлийн хяналтын газар, онцгой байдлын газар , татварын хэлтэс, нийгмийн даатгалын хэлтэс, тагнуулын хэлтэс зэрэг албан байгууллагуудын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхийн албан тушаалтнууд оролцож зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гарч буй алдаа зөрчил, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ. 

 

 

 




Эхлэлд очих