ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРААС ӨРГӨМЖЛӨЛ ХҮРТЛЭЭ
2018-03-26 02:49:03
237
Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газар нь төрийн өмчийн талаар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, Төрийн өмчийн талаарх бодлогыг хэрэгжүүлэх, төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээний үүргээ ОНЦ дүнтэй биелүүлснийг үнэлж Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас өргөмжлөл гардууллаа.
Өргөмжлөлийг аймгийн засаг даргын орлогч Д.Амарбаатар аймгийн төрийн байгууллагуудын удирдах ажилтны шуурхай хурал дээр гардуулан өгч баяр хүргэн, ажлын амжилт хүслээ.