Уншиж байна...
ШҮҮХЭД БАЯРЛАЛАА
2018-03-26 02:57:11
255

Та шүүхэд ямар асуудлаар хандах болсон бэ?
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн иргэн Я.Эрдэнэхүү миний бие улсад 34 жил ажиллаж байна. Шүүхийн байгууллагад 13 жил тогтоол гүйцэтгэгч нарийн бичгийн албан тушаалыг гүйцэтгэсэн. 2007 оноос аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ажиллаж байгаад 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдсөн. Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж бүтэц орон тоо цөөрсөн гэдэг шалтгаанаар ажлаас хууль бусаар чөлөөлсөн.  
Таныг ямар шалтгаанаар ажлаас чөлөөлсөн бэ.
Ер нь бол тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлаас болж ажлаас чөлөөлөгдсөн хүн цөөнгүй. Миний хувьд миний эрхэлж буй албан тушаал байсаар байтал нэрийг нь өөрчлөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гарсан. Хамгийн гол байх ёстой албан тушаалыг өөрчлөөд өөр нэрээр тогтоол гарган намайг ажлаас чөлөөлсөн. Ажлаасаа чөлөөлөгдөөд Төрийн албаны төв зөвлөлд гомдол гаргасан. Төв зөвлөлөөс шүүхэд ханд гэсний дагуу би Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр өргөдөл өгч хандсан. Намайг хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөнийг минь шүүхийн байгууллага тогтоож, шүүхийн шийдвэрээр би ажилдаа томилогдон өнөөдөр би ажлаа хийгээд явж байгаад маш их баяртай байна. 
Шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэхэд ямар нэг хүндрэлтэй тал  танд байсан уу?
Хариуцагч талаас тухайн үед ямар нэг шалтаг, шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулдаг байсан. Өөрөөр бол шүүхийн зүгээс хэрэг маргаанаа шийдвэрлүүлэхэд ямар нэг хүндрэлтэй тал гарч байгаагүй. 
Шүүхээр үйлчлүүлсэн таны сэтгэгдэл:

 Миний зөрчигдсөн эрхийг сэргээж, үнэн зөвөөр шийдвэрлэж ажилд минь эгүүлэн тогтоон өгсөн шүүхийн хамт олонд баярлалаа. 

 

 

















 
 


Эхлэлд очих