Уншиж байна...
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2018 ОНЫ 03 САРЫН 26-НЫ ӨДРИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ
2018-03-30 01:26:19
229

2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь
сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх
хуралдааны тойм
1. \"Шаттле ББСБ”-ын нэхэмжлэлтэй, Б.Эрдэнэчимэгт холбогдох \"зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 48,630,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1 453.1 дугаар зүйлүүдийг баримтлан хариуцагч Б.Эрдэнэчимэгээс зээлийн гэрээний үүрэгт 48,630,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч \"Шаттле ББСБ” ХХК-д олгуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Х.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй, Э.Түвшинбаярт холбогдох \"эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 08-нд төрсөн Мөнхцэцэгийн Амин-Эрдэнийн эцэг нь Булгийнхан овогт Энхбаярын Түвшинбаяр мөн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.


Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ


Эхлэлд очих