СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2017 ОНЫ 03 САРЫН 27-НЫ ӨДРИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ
2018-03-30 01:29:05
244
2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь
сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх
хуралдааны тойм
1. Г.Ариунцэцэгийн нэхэмжлэлтэй, Ц.Анхбаярт холбогдох \"эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр охин Тээг овог Ариунцэцэгийн Энэрэлзаяа, хүү Тээг овог Ариунцэцэгийн Элбэгдорж нарын эцэг нь Боржигон овогт Цогбадрахын Анхбаяр мөн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.2. Б.Гантөмөрийн нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хүрлүүд овогт Батсүхийн Гантөмөр нь 1983 оны 07 дугаар сарын 15-аас 1984 оныг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын \"Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар, 1985 оны 01 дүгээр сарын 01-ээс 1987 оныг дуустал \"Сүхбаатарын зам” нэгдэлд бригадын тоо бүртгэгчээр, 1988 оны 01 дүгээр сарын 01-ээс 1989 оныг дуустал \"Сүхбаатарын зам” нэгдэлд аж ахуйчаар, 1990 оны 01 дүгээр сарын 01-ээс 1992 оныг \"Сүхбаатарын зам” нэгдлийн 2-р хэсгийн даргаар, 1993 оны 01 дүгээр сарын 01-ээс 1994 оныг дуустал Сүхбаатарын сумын Засаг даргын тамгын газарт багийн Засаг даргаар тус тус ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
3. Д.Тожилын нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Луузан овогт Далайн Тожил нь 1974 оны 05 дугаар сараас 1974 оны 11 дүгээр сар хүртэл, 1976 оны 06 сараас 1977 оны 06 дугаар сарыг дуустал Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын \"Гайхамшигт” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож, 1974 оны 11 дүгээр сараас 1976 оны 06 дугаар сар хүртэл ажиллаж байсан талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
4. Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй, Н.Борчулуунд холбогдох \"гэр худалдсан мөнгөний үлдэгдэл 506.114 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй, Н.Борчулуунд холбогдох \"гэр худалдсан мөнгөний үлдэгдэл 506.114 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ