Уншиж байна...
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2018.04.06-НЫ ӨДРИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ
2018-04-09 07:39:13
243

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2018.04.06-НЫ ӨДРИЙН ШҮҮХ
ХУРАЛДААНЫ ТОЙМ
1.Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Хангалд холбогдох 1830000690056 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ц.Хангалыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
2. Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эрдэнэмөнхөд холбогдох 1830000430037 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Б.Эрдэнэмөнхийг бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв. 
3.Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Галхүүд холбогдох 1721000000001 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 04 сарын 25-ны өдрийн 09 цаг 00 минутад тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хаалттай хэлэлцэхээр тогтоов. 


Тойм бичсэн: ШХНБД Б.Цолмон



Эхлэлд очих