СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАА
2018-04-19 23:15:43
238
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмжийн дагуу Сүхбаатар аймаг дахь тагнуулын хэлтсийн мэргэжилтэн ахмад Б.Баярсайхан тус шүүхийн шүүгч, захиргааны ажилтнуудад \"Төрийн болон албаны нууц” сэдвээр сургалт зохион байгуулаа.
Сургалтаар 2018 оны 09 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Төрийн болон албаны нууцын тухай хуулийн үзэл баримтлал, төрийн нууц, албаны нууц, төрийн болон албаны нууц тээгч, төрийн болон албаны нууцтай танилцах эрх, төрийн болон албаны нууц хамгаалах ажилтан зэрэг тодорхой асуудлуудаар мэдээлэл өгч, шүүгч ажилчдын сонирхсон асуултад хариулт өглөө.