Уншиж байна...
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 27-ны өдрийн тойм
2018-11-28 01:19:04
223

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн иргэн Ч.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Аймгийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Ч.Энхцэцэгийг ажлаас чөлөөлж, түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б/51 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон, намайг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд Ж.Түвшинжаргалыг томилсон захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийгхянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

 

Тойм бичсэн: ШХНБД С.Бат-Очир


Эхлэлд очих