2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ
2018-11-28 01:39:05
229
Шүүхийн захиргааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4-т Шүүхийн тамгын газрын ажлын тайланг тухайн шүүхдээ танилцуулах ... гэж заасны дагуу Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газар 2018.11.27-ны өдөр шүүгч ажилчдын нэгдсэн хуралдаанд 2018 оны үйл ажиллагааныхаа тайланг танилцууллаа.
Тус шүүхийн тамгын газар нь өнгөрөгч онд нийт 67 ажил төлөвлөснөөс 66 ажил биелсэн буюу нийт төлөвлөсөн ажлынхаа 98.5 хувийг биелүүлсэн үзүүлэлттэй байна. Тайланг нийт шүүгч ажилчдад танилцуулж, санал шүүмжлэлийг сонссон бөгөөд шүүгчид тамгын газрын 2018 оны үйл ажиллагаанд \"Бүрэн хангалттай\" гэж үнэлгээ өглөө.
Мөн энэ үеэр тамгын газрын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж шүүгч, ажилчдын саналыг сонслоо.