Уншиж байна...
“Хүн амын бие бялдрын хөгжил, Чийрэгжилтийн түвшин тогтоох сорил” өглөө
2018-11-29 01:49:55
251

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлигаар Монгол Улсын хүн амыг орчин үеийн эрүүл амьдралын хэв маяг, зан үйлд сургах, аливаа саад, бэрхшээлийг даван туулах бие, сэтгэлийн тэсвэр хатуужилтай иргэнийг бий болгох зорилгоор \"Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ыг жил бүр зохион байгуулдаг билээ.

Энэхүү ажлын хүрээнд тус шүүхийн шүүгч, ажилтнуудаас бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил авах ажлыг 2018 оны 11 сарын 28-ны өдөр зохион байгуулсан ба шүүгч, ажилчид бүрэн хамрагдсан байна.

Аймгийн биеийн тамир спортын газрын мэргэжилтэн Ш.Энх-Амар сорил авах ажлыг зохион байгуулсан ба гарын хүч тодорхойлох, их биеийн хүч тодорхойлох, тэнцвэрийн чанар тодорхойлох зэрэг 6 үзүүлэлтүүдээр сорил авч дүнг нэгтгэн танилцууллаа.

 

 

 

 


Эхлэлд очих