ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2017-03-13 07:49:21
225
2017 оны шүүх хуралдаанд суух иргэдийн төлөөлөгчдийн
анхны сургалтаа ганцаарчилсан сургалтаар эхэллээ.
cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
2017 оны 03 дугаар сарын 13-ний өглөө 09 цагт шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Дэлгэрхишиг 113 тоот өрөөнд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдийн төлөөлөгч Ц.Уранцэцэгт \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, \"Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн оролцоо”,нөлөөллийн мэдүүлгийг хэрхэн хөтлөх, иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, тангараг өргөх, хөлс олгох журмуудаар ганцаарчилсан сургалт зохион байгууллаа.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн оролцоо, иргэдийн төлөөлөгч дүгнэлт гаргахдаа анхаарвал зохих асуудлын талаар тайлбарлаж иргэдийн төлөөлөгч Ц.Уранцэцэгтээ харилцан ярилцлаа.
Түүнчлэн тангараг өргөх журмыг тайлбарлан үзүүлж, гарын авлага өгч, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс иргэдийн төлөөлөгч нарт зориулан бэлтгэсэн шторк тус тус танилцуулж, шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийн эрхийг эдлэж, үүргээ хүлээж идэвхтэй оролцохыг хүслээ.
Мөн 2017 онд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон хамгийн залуу, хамгийн идэвхтэй, санаачилгатай байсан Ц.Уранцэцэгийнхээ цаашидынх нь ажил хөдөлмөрт хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.