Уншиж байна...
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН СЭТГЭГДЭЛ
2017-03-17 06:54:09
231

Бусдын зөв бурууг шүүж, хэрэг маргааныг таслан гэдэг нь ямар их
хариуцлагатай ажил болохыг гэм буруугийн талаар дүгнэлт гаргаж
байхдаа  маш сайн ойлголоо.

cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー 


Намайг Цогбадрахын Уранцэцэг. Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын иргэн. 
Шүүхийн тамгын газраас надад 2017 онд \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-д зааснаар та шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон байна гэж 2017 оны 03 сарын 10-нд утсаар мэдэгдсэн. Ингээд 2017 оны 03 сарын 13-ны өглөө 10 цагт шүүхэд ирж шүүхийн хаалгаар ороход \"Шүүхийн хөтөч” туслах нь угтан авч надад үйлчлэснээр би цагдаагийн харуулд бичиг баримтаа шалгуулж, иргэдийн төлөөлөгч хариуцсан ажилтантай уулзлаа.
Надад  иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон баяр хүргээд шууд л \"Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль” болон холбогдох журмуудаар сургалт өгсөн. Ингээд ямар эрх эдлэж, үүрэг, хариуцлага хүлээж байгаагаа  ойлгосон. 
Надад залуу хүний хувьд маш сонирхолтой байсан. Улмаар шүүгчийн туслахтай уулзаж хавтас хэрэгтэй танилцлаа. Шүүгчийн туслах мөн хавтаст хэрэгтэй хэрхэн танилцах талаар мэдээлэл мөн тодорхой хэлж өгсөн тул  2017 оны 03 сарын 17-ны 09 цагт анхан шатны эрүүгийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцоход надад ямар ч хүндрэл гараагүй. 
Шүүх хуралдааны танхимд байгаа олон хүний өмнө  иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөж, төрийн сүлдэндээ хүндэтгэл үзүүлж, төрийн далбаанаас адис авахад  миний хувьд үнэхээр сайхан  сэтгэгдэл төрсөн.
Шүүхийн тухай ойлголт надад огт байхгүй байсан... Харин  шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсноор шүүх гэж ямар их үүрэг, хариуцлагатай байгууллага болохыг мэдлээ. 
Бусдын зөв бурууг шүүж, хэрэг маргааныг таслан гэдэг хариуцлагатай ажил болохыг гэм буруугийн талаар дүгнэлт гаргаж байхдаа  маш сайн ойлголоо.
Олон олон залуусийн төлөөлөл болж шүүх хуралдаанд иргэдийн  төлөөлөгчөөр оролцсондоо сэтгэл өндөр байна. 

 

 

Шүүхийн байгууллага  нь үнэхээр нээлттэй, цэвэрхэн, тохиолог, ажилчид нь зөв харилцаатай сайхан хамт олон байлаа.  Шүүхийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эхлэлд очих