Уншиж байна...
2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны тойм
2017-03-23 09:15:37
347

1. Д.Энх-Амгалангийн нэхэмжлэлтэй, Б.Болор-Эрдэнэд холбогдох \"гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Д.Энх-Амгалан, Б.Болор-Эрдэнэ нарын гэрлэлтийг цуцалж, Э.Энхрий, Э.Эмүжин нарыг эцэг Д.Энх-Амгалангийн асрамжид хэвээр үлдээж, эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Д.Лутсүхийн нэхэмжлэлтэй, Б.Энхтунгалагт холбогдох \"эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 140,000 төгрөг, үнэлгээний төлбөр 26,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Б.Энхтунгалагаас  140.000 / нэг зуун дөчин мянга /-н төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Лутсүхэд олгуулж, Д.Лутсүхийн нэхэмжлэлээс 26,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
3. Ч.Ичинхорлоогийн нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Ч.Ичинхорлоо нь 1977 оны 05 дугаар сарын 01-ээс 1978 оны 08 дугаар сарын 01-ийг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт туслах ажилчнаар ажиллаж байсныг тогтоож, 1977 оноос 1978 онуудад Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт үйлчлэгчээр ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлж дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж шийдвэрлэв.
4. Д.Төмөр-Очирын хүсэлттэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Д.Төмөр-Очир нь 1974 оны 09 дүгээр сараас 1977 оны 06-р сарыг дуустал, 1980 оны 08-р сараас 1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн Уулбаян сумын \"Сүхбаатарын зам” нэгдлийн Дэлгэр бригадад малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ
 

Эхлэлд очих