М.Мөнхбаярын сэтгэгдэл хамгийн гол ажил “ Гэм буруугийн талаар буруутай, буруугүй гэсэн хоёр хувилбараар дүгнэлт” гаргах...
2017-03-27 06:53:35
223
Намайг М.Мөнхбаяр гэдэг. Би 2017 оны 03 сарын 23-ны өдөр товлогдсон эрүүгийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр анх удаа оролцлоо.
Миний бие хууль хяналтын байгууллагын ажил үүрэг,үйл ажиллагааны талаар мэдээллийг нэг их анзаардаггүй байсан.
Харин 2017 онд шүүх хуралдаанд суух иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож, шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр орох тухай мэдсэнээр шүүх байгууллагын тухай мэдээлэл,энэ системд хийгдэж байгаа олон өөрчлөлт, шинэчлэлтийг надад хамаагүй гээд анзаарахгүй өнгөрөх биш, харин ч илүү ихийг мэдэхийг хүслээ...
Тийм ч учраас Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийг судлалаа.
Энэ хуулиар тухайн иргэн шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр яаж сонгогддог, ямар шаардлага хангасан байх, ямар эрх, үүрэг эдэлдэг, шүүх хуралдааны нууцыг хадгалах, мэдээлэл хаанаас авах, энэ хуулийг зөрчвөл ямар хариуцлага хүлээлгэх зэрэг олон асуудлыг зохицуулжээ.
Ингээд ерөнхий мэдээллээ авсан тул сургалтад суухад надад хүндрэл гараагүй. Ерөнхийдөө тодруулах зүйлээ асууж, харилцан ярилцсан. Улмаар шүүгчийн туслахтай уулзаж хавтастай хэрэгтээ танилцлаа.
Миний хамгийн гол ажил \" Гэм буруугийн талаар буруутай, буруугүй гэсэн хоёр хувилбараар дүгнэлт” гаргах байсан тул маш хариуцлагатай хандахыг хичээсэн.
Улмаар шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцон, тангараг өргөж, шүүх хуралдааны явцыг ажиглаж суулаа. Хамгийн сүүлд дүгнэлтээ гаргасан. Шүүх хуралдаан өглөө 09:00 цагт эхлээд орой 19:00 цагт тарсан хэдий ч би сэтгэл өндөр байсан.
Хэдийгээр би ажил, хөдөлмөр эрхлэдэг ч энэ хуульд зааснаар ажил олгогчид намайг ийм хариуцлагатай ажилд сонгогдож оролцож байгааг байгууллагын даргад албан бичиг шүүхийн тамгын газраас ирсэн. Ингээд дарга маань намайг шүүх хуралдаанд орох боломжоор хангасан тул би ажлаа маш хариуцлагатай хийж гүйцэтгэсэн. Хууль дүрмээ хаа хаанаа хэрэгжүүлээд явчихвал ямар ч хүндрэл алга юм шиг санагдлаа.
cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー