Тамгын газрын үйл ажиллагааны талаар прокурор, өмгөөлөгч, иргэдээс тохиолдлын журмаар санал асуулгын аргаар авсан 50-аас доошгүй хүний үнэлгээ
2017-03-30 02:51:32
221
Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны талаар 2017 оны 3 сарын 27-ны байдлаар нийт 50 хүнээс судалгаа авсан. Судалгаанд оролцогчид:
- Прокурор 6%
- Өмгөөлөгч 4%
- Иргэд 90% байна.
Судалгаанаас үр дүнгээс үзэхэд:
1.Та тус шүүхээр үйлчлүүлж байсан уу? гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын 41 хүн буюу 82% нь \"Тийм”, 9 хүн буюу 18% нь \"Үгүй” гэж хариулжээ. Судалгаанд оролцогчдын дийлэнх хэсэг нь тухайн шүүхээс үйлчилгээ авч байсан учир уг судалгаагаар тус шүүхийн үйл ажиллагааг үнэлэх боломжтой гэж үзэж болохоор байна.
2.Та шүүхэд итгэдэг үү? гэсэн асуултанд судалгаанд оролцсон 50 хүний 48 хүн буюу 96% нь итгэдэг гэж хариулсан байна.
3.Та тус шүүхээс мэдээллийг ил тод, нээлттэйгээр авч чадаж байна уу? гэсэн асуултанд 40 хүн буюу 80% нь \"Тийм”, 10 хүн буюу 20% нь \"Үгүй” гэж хариулсан байна.
4. Шүүхийн үйл ажиллагааг хэрхэн үнэлдэг вэ? гэсэн асуултанд 2016 онд 58% нь \"сайн ба маш сайн” гэсэн үнэлгээ өгч байсан бол энэ онд 88% \"сайн болон маш сайн”, 10% нь \"дунд зэрэг” гэж хариулсан бөгөөд шүүхийн үйлчилгээг \"муу” гэж дүгнэсэн хүн гараагүй банйа. Дээрх үзүүлэлтээс харвал шүүхийн үйл ажиллагаанд өгөх \"сайн ба маш сайн” гэсэн үнэлгээ өмнөх оноос 30%-аар өссөн эерэг үзүүлэлт харагдаж байна.
5.Таныг шүүхээр үйлчлүүлж байхад шүүхийн захиргааны ажилтны зүгээс илтэд үл хүндэтгэсэн, ёс зүйгүй, зохисгүй үйлдэл гаргаж байсан уу? гэсэн асуултанд судалгаанд оролцсон 50 хүний 42 хүн буюу 84% нь \"Үгүй” гэж хариулсан бол 7 хүн буюу 14% нь \"Нэг удаа гаргаж байсан”, 1 хүн буюу 2% нь \"Хоёроос дээш удаа гаргаж байсан” гэж хариулжээ. Дээрх үзүүлэлтийг хувиар харуулбал:
cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
6. Шүүхийн үйлчилгээг авахад ямар нэг хүндрэл бэрхшээл гарч байсан уу? гэсэн асуултанд 2016 онд судалгаанд оролцсон нийт хүмүүсийн 30% нь \"Тийм” гэж хариулж байсан бол 2017 онд 7 хүн буюу 14% нь бэрхшээл гарч байсан гэж хариулжээ. Харин 43 хүн буюу 86% нь \"Үгүй” буюу \"Шүүхийн үйлчилгээг авахад ямар нэг хүндрэл бэрхшээл гараагүй” гэж хариулсан нь эерэг үзүүлэлт байна.
7. Шүүхийн ажилтнуудын зан харилцааны соёлыг та үнэлнэ үү? гэсэн асуулт
Боловсруулсан: /Б.Наранцэцэг/