Шүүхэд баярлалаа
2017-03-31 06:07:27
251
\"АРЖ Капитал ХХК”-ны хуулийн зөвлөх Б.Сод-Эрдэнэ Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд сэтгэгдэлээ илэрхийллээ.
Иргэний хуульд Эвлэрүүлэн зуучлалын талаар нэмэлт өөрчлөлт оруулсан нь зөв шийдвэр болсон. Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хэрэгжснээр иргэний эрх зүйн маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлэх эрх зүйн орчин бүрэлдсэн нь маргалдагч талуудын харилцаанд эерэгээр нөлөөлөөд зогсохгүй, цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэсэн цогц үйлчилгээ болжээ.
\"Арж капитал ХХК” нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг нилээн томоохон компани юм. Миний бие тус компанид хуулийн зөвлөх ажилладаг. Харьяаллын дагуу Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд 6 тэрбум төгрөг гаргуулах тухай маргааныг гаргасан.
Тухайн маргааныг эвлэрүүлэн зуучлагч нь эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд заасан эрх үүрэг, зарчим, эвлэрүүлэн зуучлагчийн ёс зүйн хэм хэмжээг баримтлан маргалдагч талуудын уулзалтыг амжилттай зохион байгуулж, аль аль тал нь хүлээн авахуйц шийдлийг гаргахад дэмжлэг үзүүлснээр 6 тэрбум төгрөг гаргуулах тухай маргаанд эвлэрлийн гэрээ байгууллаа.
Тус шүүхийн хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー