2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны тойм
2017-04-04 01:26:35
220
1. П.Хүнбишийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Даваадоржид холбогдох \"эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Шинэбаярын эцэг нь Б.Даваадорж мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Б. Даваадоржоор тэжээн тэтгүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Т.Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Т.Мөнхтуяа нь 1984 оны 01 дүгээр сарын 01-ээс 1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Онгон сумын \"Хөгжилт” нэгдэлд туслах ажилтнаар ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
3. Т.Цэцэгсүрэнгийн нэхэмжлэлтэй, Хаан банкны Сүхбаатар салбарын захирал Ц.Адъяабаатар холбогдох \"2016 оны 12-р сарын 26-ны өдрийн 247 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн оруулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 14 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулав.
4. Ү.Мөнхбатын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг дарга Д.Энхбаатарт холбогдох \"47,280,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулав.
Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэcross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー