ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын зөвлөгөөн”-ийг 2017.04.17-ны өдөр анх удаа зохион байгууллаа.
Уг зөвлөгөөнд: 2016 онд сонгогдсон иргэдийн төлөөлөгч нараас 10 иргэдийн төлөөлөгч амжилттай оролцоод ирлээ. Оролцсон иргэдийн төлөөлөгч нараас иргэдийн төлөөлөгч Ж.Энхбаатар саналаа хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ: Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийг санамсаргүй байдлаар сонгож байгаа нь зөв бодлого. Сонгогдсон хүмүүсийг жилд хоёр удаа шүүх хуралдаанд оруулах санал тавьж байна.
Манай аймгийн шүүх иргэдэд сар бүр эрх зүйн сургалт явуулж, мэдлэг өгч байгаад баярладаг. Санамсаргүй байдлаар сонгогдсон хүмүүс дунд бичиг үсэг мэддэггүй хүн ч байгааг анхаарна уу. Шүүхийн багц хуулийг Сүхбаатар аймгийнхан дэмжиж байгааг илэрхийлье.
Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Дэлгэрхишиг