ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Б.САРАНТУЯАГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ ШҮҮХҮҮДЭД АЖИЛЛАЛАА
Тамгын газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хууль тогтоомжийн биелэлт болон Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс баталсан дүрэм, журмын хэрэгжилтийн явц, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, журмын хэрэгжилт, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн хэрэгжилт болон хийж хэрэгжүүлсэн ажил, анхан болон давж заалдах шатны шүүхийн хэргийн хөдөлгөөний удирдлагад нэгдсэн хяналт шалгалт хийлээ.
Тус хяналт шалгалтын дараа анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгч болон тамгын газрын ажилчидтай уулзан шүүхийн Тамгын газрын захиргаа удирдлага, хүний нөөц, анхан болон давж заалдах шатны шүүхийн эрүү, иргэн, захиргааны хэргийн хөдөлгөөнд хийсэн хяналт шалгалтын үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар танилцуулга хийж, арга зүйн зөвлөгөө өглөө.
Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа Сүхбаатар аймгийн 2017 онд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдтэй уулзалт, ярилцлага хийж 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод Төрийн ордонд зохион байгуулагдсан Иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар чуулган болон тус чуулганаас гарсан зөвлөмжийн талаар танилцууллаа.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар зарлигаар тус шүүхэд олон жил үр бүтээлтэй ажилласан сантехникийн слесарь ажилтай М.Ганхуягийг төрийн дээд шагнал \"Алтан гадас одон”-гоор шагнасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гардуулж, баяр хүргэлээ.
Төрийн дээд шагнал \"\"Алтангадас одон”-оор энгэрээ мялаалгасан Улсад 34 жил тус шүүхэд 22 дахь жилдээ алба хашиж яваа Цахилгаачин, Сантехникч М.Ганхуягдаа эрүүл энх, аз жаргал, энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー