Уншиж байна...
ЗҮҮН БҮСИЙН \
2017-05-16 02:00:42
241

     Зүүн бүсийн \"Шүүхийн захиргааны ажилтны ажил мэргэжил, ур чадвар”-ын  
уралдаан Сүхбаатар аймагт ажилттай зохион байгуулагдлаа.
 


Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн захиргааны ажилтнуудын холбооноос хамтран зохион байгуулж буй шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн ур чадварын уралдааны зүүн бүсийн шалгаруулалт 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймагт зохион байгуулагдлаа.

cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー 
Сүхбаатар аймгийн шүүхийн Тамгын газрын даргын тушаалаар уралдааныг зохион байгуулж явуулахад техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан уралдааныг дүгнэх комиссын дэргэд ажиллууллаа. Ажлын хэсгийн ахлагчаар Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнханд томилогдон ажиллалаа.


2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ур чадварын уралдааныг дүгнэх комисс томилогдож, комиссын даргаар Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн үүргийг орлон гүйцэтгэгч О.Баатарсүх, гишүүдэд Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Дэнсмаа, Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Энхцэцэг, Говьсүмбэр аймгийн шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувд, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын дарга Л.Наянтай нар ажиллалаа.


Шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн ур чадварын уралдааны зүүн бүсийн шалгаруулалтад Дорнод, Хэнтий, Говьсүмбэр, Сүхбаатар, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхээс шалгарсан нийт 40 захиргааны ажилтан оролцлоо. Уралдаанд оролцогчдыг хүлээн авч байрлуулах ажлыг Сүхбаатар аймгийн шүүхээс зохион байгууллаа.


Шалгаруулалтын нэгдсэн үнэлгээний талаар:

 Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Ариунболд /Хэнтий аймгийн шүүх/,
 Мэдээлэл технологийн мэргэжилтэн  Б.Наранцэцэг  /Сүхбаатар аймгийн шүүх /,
 Эрүүгийн хэргийн шүүгчийн туслах Б.Нандинчулуун  /Говьсүмбэр аймгийн шүүх/,
 Иргэний хэргийн шүүгчийн туслах Д.Дагмидмаа / Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Сум дундын шүүх/,
 Захиргааны хэргийн шүүгчийн туслах  Б.Батзаяа /Сүхбаатар аймгийн шүүх/,
 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон /Сүхбаатар аймгийн шүүх/,
 Эвлэрүүлэн зуучлагч П.Амаржаргал /Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Сум дундын шүүх/,
 Нягтлан бодогч  Д.Отгонбаяр /Дорнод аймгийн шүүх/,
 Архив, бичиг хэргийн эрхлэгч Н.Энхнаран /Дорнод аймгийн шүүх/, нар тус тус эзэлж \"Шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн ур чадварын улсын уралдаан”-д оролцох эрхийн батламж, мөнгөн шагналаар шагнууллаа. Шилдэгээр тодорсон шилдэгүүддээ улсад зохион байгуулагдах ур чадварын уралдаандаа амжилттай оролцохыг хүсэн ерөөе.

 

Мөн уралдаандаа идэвхитэй оролцсон бусад оролцогч нартаа цаашдынх нь   ажил хөдөлмөрт өндөрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эхлэлд очих