2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2017-05-24 08:00:30
225
1. Баруун-Урт сумын 4 дүгээр багийн иргэн А.Чулуунбатын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох \"Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн \"Тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/14 тоот тушаалын 1 дүгээр заалтын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Т.Мөнхтулгад холбогдох хэсгийг хүчингүй болгож, намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлэхийг даалгасан шийдвэрийг гаргаж өгөх”-ийг хүссэн хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахыг хүссэн хүсэлтийн хангаж 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг хянан хэлэлцэхээр хойшлуулав.
2. Б.Мөнх-Учралын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох \"Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 тоот тушаалын Б.Мөнх-Учралд холбогдох заалтыг хүчингүй болгон, ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, хэвээр хадгалагдаж байгаа аймгийн Засаг даргын Тамгын газрын Байгаль орчин, газрын харилцаа хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхийг даалгасан шийдвэрийг гаргаж намайг хохиролгүй болгож өгөх”-ийг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулж 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагт хянан хэлэлцэхээр хойшлуулав.
Тойм бичсэн: ШХНБД С.БАТ-ОЧИР
cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー