Уншиж байна...
2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2017-05-24 08:02:28
223

1. Баруун-Урт сумын 1 дүгээр багийн иргэн Х.Төмөрхуягийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Засаг даргад холбогдох \"аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/09 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариу тайлбартай хамааралтай нотлох баримт цуглуулах хүсэлт гаргасантай холбогдуулан шүүх хуралдааныг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14 цагт хянан хэлэлцэхээр хойшлуулав.
 
2. Б.Батбаатарын нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдох \"Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалт, Онгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн \"Сумын Засаг даргыг батламжлуулахаар уламжлах тухай” 05 тоот тогтоолын хэрэгжилтийг хангуулж Бямбаа овогтой Батбаатар миний биеийг сумын Засаг даргаар томилуулахыг даалгах”-ыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцээд шүүхээс гуравдагч этгээдийн эрх ашгийг хангах үүднээс шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулж 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 09 цагт хянан хэлэлцэхээр хойшлуулав. 
 

Эхлэлд очих