Уншиж байна...
ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2017-05-30 07:47:08
246

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдийн шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгч нарт \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, \"Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн оролцоо”,нөлөөллийн мэдүүлгийг хэрхэн хөтлөх, иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, тангараг өргөх, хөлс олгох журмуудаар 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн засаг даргын тамгын газрын хурлын танхимд сургалтыг зохион байгуулав.

 

cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー 

 

 


Уг сургалтанд шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн мэргэжилтэн Ж.Дэлгэрхишиг тангараг өргөх журмыг тайлбарлан үзүүлж, гарын авлага тарааж, шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнг, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс иргэдийн төлөөлөгч нарт зориулан бэлтгэсэн шторк   тус тус танилцуулж, 2017 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас сонгогдсон нийт  58 иргэдийн төлөөлөгч нарт баяр хүргэж , шүүх хуралдаанд идэвхтэй оролцохыг хүслээ.

Мөн Шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Ариунбаяр нь \"Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль”-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас хэрхэн  чөлөөлөх тухай асуудлын талаар Баруун-Урт сумын багийн засаг дарга, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн нарт мэдээлэл хийлээ. 

 

 

 

 

Багийн засаг дарга нь тодорхойлолт гаргахдаа амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдийн тодорхойлолтыг хэрхэн үндэслэлтэй үнэн зөв гаргаж ирүүлэх, цаашид тодорхойлолт гаргахдаа анхаарах асуудлын талаар харилцан ярилцлаа. 

 

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эхлэлд очих