2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2017-06-14 08:48:32
235
1. Баруун-Урт сумын 7 дугаар багийн иргэн нээж Т.Чинбаярын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох \"Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 тоот тушаалын Т.Чинбаярт холбогдох заалтыг хүчингүй болгон, ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, өмнө хариуцан гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэдээлэл технологийн ахлах мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхийг даалгасан шийдвэрийг гаргаж намайг хохиролгүй болгож өгөх”-ийг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцээд хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор нотлох баримт шинээр цуглуулах, тайлбар гаргах шаардлагатайгаар шүүх хуралдааныг 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагт хийхээр хойшлуулж шийдвэрлэв.
2. Баруун-Урт сумын 7 дугаар багийн иргэн нээж Б.Батбаатарын нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдох \"Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалт, Онгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн \"Сумын Засаг даргыг батламжлуулахаар уламжлах тухай” 05 тоот тогтоолын хэрэгжилтийг хангуулж Бямбаа овогтой Батбаатар миний биеийг сумын Засаг даргаар томилуулахыг даалгах”-ыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тойм бичсэн: ШХНБД С.Бат-Очир
cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー