Уншиж байна...
2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2017-06-14 08:53:42
225

 1. У.Болдхүүгийн нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргын Тамгын газрын  даргад холбогдох \"Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, тус тушаалын хоёрдугаар хавсралтын 7 дахь хэсэгт заасан Хууль, эрх зүйн хэлтсийн дарга О.Одхүүд холбогдох хэсгийг, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/25 дугаар тушаалын Очирбатын Одхүүд холбогдох хэсгийг тус тус хүчингүй  болгуулж, чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорыг шүүхийн шийдвэр гарах өдрөөр тогтоож хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэр гаргуулах”-ыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцээд гуравдагч этгээд О.Одхүүгээс сонгуулийн хороонд ажиллаж байгаа тул сонгуулийн хэсгийн хороо татан буугдах хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг шүүх хуралдааныг 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 14 цагт хийхээр хойшлуулж шийдвэрлэв.
 
2. Баруун-Урт сумын 7 дугаар багийн иргэн нээж Б.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлтэй аймгийн Засаг даргад холбогдох \"Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/11 тоот захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилд эгүүлэн томилуулах”-ыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцээд гуравдагч этгээдийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон захирамжинд гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргана гэснээр шүүх хуралдааныг 2017 оны 06 дугаар сарын 23-ны 10 цагт хийхээр хойшлуулж шийдвэрлэв.
 
Тойм бичсэн: ШХНБД С.Бат-Очир
 

Эхлэлд очих