2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны тойм
2017-06-14 08:55:01
227
1. Д.Мөнгөөгийн нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд . Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Чандмань овогт Дашдэндэвийн Мөнгөө нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ээс 1982 оны 01 дүгээр сарын 01-ийг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт цахилгаанчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, 1979 оны 09 дүгээр сарын 01-ээс 1981 он хүртэл ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлж дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Д.Оюуны нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт Дэцээгийн Оюун нь 1987 оны 07 дугаар сарын 15-аас 1987 оны 09 дүгээр сарын 05-ыг хүртэл Мөнххаан сумын их эмчийн салбар эх баригч бага эмчээр, 1987 оны 09 дүгээр сарын 05-аас 1987 оныг дуустал Сүхбаатар аймгийн Нэгдсэн больницын мэс заслын тасагт сувилагчаар, 1988 оны 01 дүгээр сарын 01-ээс 1990 оны 10 дугаар сарын 08-ыг хүртэл Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн Сүрьегийн тасгийн диспансерийн амбулаторын бага эмчээр, 1990 оны 10 дугаар сарын 08-аас 1998 оны 07 дугаар сарын 27-ыг хүртэл Сүхбаатар аймгийн нэгдсэн больницын Сүрьегийн диспансерийн дүн бүртгэгч бага эмчээр, 1998 оны 10 дугаар сарын 28-аас 2001 оны 09 дүгээр сарын 01-ийг хүртэл Улаанбаатар хотын Гэмтэл согог сэргээн засалтын клиникийн эмнэлгийн түлэнхийн төвд сувилагчаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоож, 1998 оны 10 дугаар сарын 28-аас 2001 оны 09 дүгээр сарын 01-ийг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын Гэмтэл согог сэргээн засалтын клиникийн эмнэлгийн түлэнхийн төвд сэхээн амьдруулах тасгийн сувилагчаар ажиллаж байсан талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
3. М.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Инжаан овогт Мижиддоржийн Оюунчимэг нь 1981 оны 07 дугаар сарын 31-ээс 1991 оны 09 дүгээр сарын 21-ийг хүртэл Сүхбаатар аймгийн Хүнсний үйлдвэрт нормчноор ажиллаж байсан болохыг тогтоож, 1991 оны 09 дүгээр 22-оос 1995 он хүртэлх хугацаанд нормчноор ажилласан талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ
cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー