Уншиж байна...
2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны тойм
2017-06-14 08:56:01
226

1. Т.Баатарсүхийн нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч 1974 оны 04 дүгээр сарын 01-ээс 1977 он үхүртэл,  1990 оны 03 дугаар сарын 03-аас 1991 оны 09 дүгээр сар хүртэл Гэр ахуй модон эдлэлийн үйлдвэрт мужаан, 1980 оны 08 дугаар сарын 01-ээс 1990 он хүртэл Сүхбаатар аймгийн Тээврийн удирдах газар \"Талын тээвэр” ХХК засварчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Ш.Будын нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Шаравын Буд нь 1983 оны 04 дүгээр сарын 01-ээс 1978 оны 07 дугаар сарын 01-ийг хүртэл, 1985 оны 03 дугаар сарын 01-ээс 1988 оны 08 дугаар сарын 01-ийг хүртэл Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын \"Сүхбаатар”-ын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож, 1979 оноос 1985 он хүртэлх хугацаанд ажиллаж байсан талаар бичгийн нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
3. Ж.Будын хүсэлттэй \"овог нэр зөвтгүүлэх” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дахь хэсэгт заасныг баримтлан 1956 оны 11-р сарын 12-нд төрсөн Буд овогтой Ухнай нэрийг Очирхуяг овогтой Баяраа болгож өөрчилсөн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
 

Эхлэлд очих