Уншиж байна...
2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны тойм
2017-06-16 07:26:36
228

1. З.Бибишийн хүсэлттэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Боржигон овогт Зундуйн Бибиш нь 1979 оны 08-р сараас 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Уулбаян сумын \"Сүхбаатарын зам” нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Ч.Ургамалцэцэгийн хүсэлттэй \"Г.Цогтсайханы ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан  хүсэлт гаргагч Эмбээ овогт Чойжамцын Ургамалцэцэгийн хүсэлтийн дагуу Гунаажавын Цогтсайхан нь 1993 оны 05-р сарын 20-ны өдрөөс  1996 оны 08 дугаар сарыг хүртэл Сүхбаатар аймгийн Халзан сумын Хаан банканд манаачаар ажиллаж байсан болохыг тогтоож, 1979 оноос 1985 он хүртэлх хугацаанд ажиллаж байсан талаар бичгийн нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー 
3. С.Ганболорын нэхэмжлэлтэй, Г.Даваанямд холбогдох \"хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар Д.Билгүүнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр гаргуулан эцэг Г.Даваанямаар тэжээн тэтгүүлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
 
Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ
 

Эхлэлд очих