Уншиж байна...
2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2017-06-27 07:10:45
228

1. Т.Чинбаярын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын  даргад холбогдох \"Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 тоот тушаалын Т.Чинбаярт холбогдох заалтыг хүчингүй болгон, ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, өмнө хариуцан гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэдээлэл технологийн ахлах мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхийг даалгасан шийдвэрийг гаргаж намайг хохиролгүй болгож өгөх”-ийг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцээд хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нараас шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч хойшлуулж шийдвэрлэв.
2. Ө.Тайвансанаагийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох \"Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/12 дугаар тушаалын 1 дүгээр хэсгийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Мэдээлэл, сүлжээ хариуцсан мэргэжилтэн Б.Ангарагсайханд холбогдох хэсгийг хүчингүй болгож, намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, өмнө хариуцан гүйцэтгэж байсан ажлын байрны тодорхойлолт дахь ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа мэдээлэл сүлжээ хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэрийг гаргаж өгөх”-ийг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцээд хариуцагч өмгөөлөгч авах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагт хянан хэлэлцэхээр хойшлуулж шийдвэрлэв.
 
Тойм бичсэн: ШХНБД С.БАТ-ОЧИР
 

Эхлэлд очих