Уншиж байна...
2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2017-06-27 07:12:03
223

Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн даргад холбогдох \"Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тушаалын Э.Идэрцэцэгт холбогдох заалтыг хүчингүй болгон, ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, өмнө хариуцан ажиллаж байсан мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхийг даалгасан шийдвэрийг гаргаж намайг хохиролгүй болгож өгөх”-ийг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч биеийн эрүүл мэндийн байдлын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч шүүх хуралдааныг 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 11 цагт хийхээр хойшлуулж шийдвэрлэв.
 

Эхлэлд очих