Уншиж байна...
2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2017-06-27 07:13:09
224

 
Х.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын  даргад холбогдох \"Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 тоот тушаалын хоёрдугаар хавсралтын \"Бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан албан тушаалд томилогдож буй албан хаагчдын жагсаалтын”-ын 13 дугаарт Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга У.Амарзаяаг томилсон хэсэг мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн \"Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 тоот тушаалын 1 дэх заалтын У.Амарзаяаг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийг тус тус хүчингүй болгож, өмнө хариуцан гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорыг шүүхийн шийдвэр гарах өдрөөр тогтоож, хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгасан шийдвэрийг гаргуулах”-ыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцээд хариуцагч өмгөөлөгч авах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 08 цаг 30 минутад хянан хэлэлцэхээр хойшлуулж шийдвэрлэв.
Тойм бичсэн: ШХНБД С.БАТ-ОЧИР

Эхлэлд очих