Уншиж байна...
2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны тойм
2017-06-29 08:39:02
220

1. Ж.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Оюут овогт Жамбалсүрэнгийн Алтанцэцэг нь 1986 оны 09 дүгээр сарын 01-ээс 1986 оны 09 дүгээр сарын дуустал Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд бичээчээр,  1986 оны 10 дугаар сарын 01-ээс, 1989 оны 03 дугаар сарыг дуустал Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын сургуульд жижүүр, лаборантаар ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. П.Түвшинтөгсийн нэхэмжлэлтэй \"Г.Цогтсайханы ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Хатгин овогт Пунцагийн Түвшинтөгс 1987 оны 04 дүгээр сарын 01-ээс 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын \"Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ээс 1994 оныг дуустал \"Хан-Уул” ХК-нд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
3. Ц.Азжаргалын нэхэмжлэлтэй, Ц.Отгонбаатарт холбогдох \"гэрээний үүргийн гүйцэтгэл 5,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Азжаргалын 5 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ц.Отгонбаяраас зээлийн үлдэгдэл 900,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Азжаргалд олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 4,100,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж шийдвэрлэв.cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー 
 
Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ
 

Эхлэлд очих