2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны тойм
2017-06-29 08:39:51
222
1. Д.Олзвойн нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Олзвой нь 1973 оны 03 дугаар сарын 01-ээс 1975 оны 05 дугаар сарыг дуустал, 1979 оны 01 дүгээр сарын 01-ээс 1991 оны 07 дугаар сарыг дуустал Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын \"Мөнхманлай” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Р.Адъяасүрэнгийн нэхэмжлэлтэй \"Г.Цогтсайханы ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг нэхэмжлэгч Хадны лам овгийн Ренцэнгийн Адъяасүрэн нь 1979 оны 04 дүгээр сарын 01-ээс 1991 оны 11 дүгээр сарын 20-ыг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын \"Эх орны төлөө” нэгдэлд малчнаар, 1991 оны 11 дүгээр сарын 21-ээс 1994 оынг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын \"Эх орны төлөө” ХК-нд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэcross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー