2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2017-06-29 08:41:34
226
1. Х.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох \"Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 тоот тушаалын хоёрдугаар хавсралтын \"Бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан албан тушаалд томилогдож буй албан хаагчдын жагсаалтын”-ын 13 дугаарт Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга У.Амарзаяаг томилсон хэсэг мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн \"Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 тоот тушаалын 1 дэх заалтын У.Амарзаяаг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийг тус тус хүчингүй болгож, өмнө хариуцан гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорыг шүүхийн шийдвэр гарах өдрөөр тогтоож, хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгасан шийдвэрийг гаргуулах”-ыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцэхэд хариуцагчийн зүгээс гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон захирамжид хариуцагч тал давж заалдах гомдол гаргахаа илэрхийлснээр шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон тул 2017 оны 07 дугаар сарын 06-ны 11 цагт хянан хэлэлцэхээр хойшлуулж шийдвэрлэв.
cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
2. \"Гэгээн харваах” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ц.Нарантуяад холбогдох \"Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 12020896 тоот актыг хүчингүй болгуулж өгөх”-ийг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Д.Ариунжаргалын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох \"Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн \"Ажлаас чөлөөлөх ажилд томилох тухай” А/10 тоот тушаалын хоёрдугаар хавсралт \"Бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан албан тушаалд томилогдож буй албан хаагчдын жагсаалт”-ын 24 дугаарт Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар М.Төмөрчулууныг томилсон хэсэг мөн аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн \"Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 тоот тушаалын 1 дэх заалтын М.Төмөрчулууныг Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон хэсгийг тус тус хүчингүй болгож, өмнө хариуцан гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг шүүхийн шийдвэр гарах өдрөөр тогтоож, хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэр гаргуулах”-ыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцэхэд хариуцагчийн зүгээс гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон захирамжид хариуцагч тал давж заалдах гомдол гаргахаа илэрхийлснээр шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон тул 2017 оны 07 дугаар сарын 06-ны 14 цагт хэлэлцэхээр хойшлуулж шийдвэрлэв.
4. С.Баянмөнхийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох \"Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 тоот тушаалын 2 дугаар хавсралтын 1 дэх хэсгийг, мөн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн \"Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 тоот тушаалын Г.Сүхбаатарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлэхийг даалгасан шийдвэрийг гаргаж өгөх”-ийг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцэхэд хариуцагчийн зүгээс гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон захирамжид хариуцагч тал давж заалдах гомдол гаргахаа илэрхийлснээр шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон тул 2017 оны 07 дугаар сарын 06-ны 16 цагт хэлэлцэхээр хойшлуулж шийдвэрлэв.
Тойм бичсэн: ШХНБД С.БАТ-ОЧИР