2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны тойм
2017-07-06 00:51:56
214
1. Л.Саруулын нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Зээрднүүд овогт Лхамсүрэнгийн Саруул нь 1983 оны 06 дугаар сарын 01-ээс 1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн Асгат сумын \"Соёмбо” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Д.Должингийн нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Намжил овогт Доржийн Должин нь 1983 оны 09 дүгээр сарын 01-ээс 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Уулбаян сумын \"Сүхбаатарын зам” нэгдэлд ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ