2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2017-08-31 01:47:33
216
1.Гэрэлийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргад холбогдох \"аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр тушаал, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тушаалын З.Гэрэлд холбогдох заалтыг хүчингүй болгон, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ноогдуулж цалин хассаныг, ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, өмнө ажиллаж байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхийг даалгасан шийдвэрийг гаргаж намайг хохиролгүй болгож өгөх, аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн \"Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтэц, орон тоог батлах тухай” А/58 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Тойм бичсэн: ШХНБД С.БАТ-ОЧИР