Уншиж байна...
2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2017-08-31 08:40:06
232

У.Болдхүүгийн нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргын Тамгын газрын  даргад холбогдох \"Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, тус тушаалын хоёрдугаар хавсралтын 7 дахь хэсэгт заасан Хууль, эрх зүйн хэлтсийн дарга О.Одхүүд холбогдох хэсгийг, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/25 дугаар тушаалын Очирбатын Одхүүд холбогдох хэсгийг тус тус хүчингүй  болгуулж, чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрөөр тогтоож хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэр гаргуулах”-ыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэв.

Тойм бичсэн: ШХНБД С.БАТ-ОЧИР

Эхлэлд очих