Уншиж байна...
2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны тойм
2017-09-07 01:28:31
216

1. С.Цогтцэцэгийн нэхэмжлэлтэй, О.Барчидгүнсэлд холбогдох \"гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Барчидгүнсэл, Цогтцэцэг нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан охин Бага Хардал овогт Анхнямыг эх Цогтцэцэгийн асрамжид хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Я.Будын нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан 1973 оны 11 дүгээр сарын 12-нд нээлгэсэн Гочоогийн Буд гэсэн нэртэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэзмшигч нь Ядамсүрэнгийн Буд мөн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ

Эхлэлд очих