Уншиж байна...
2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны тойм
2017-09-07 01:29:29
229

1. Д.Гантулгын нэхэмжлэлтэй, \"Сэвүүн-Уудам” ХХК-д холбогдох \"50 боодол өвс буюу 225,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийг буцаах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэв.
2. Х.Оюунболорын нэхэмжлэлтэй, Б.Лутсүхэд холбогдох \"гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Лутсүх, Оюунболор нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан охин Хонгорзулыг эх Оюунболорын асрамжид үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ

Эхлэлд очих