Уншиж байна...
2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм
2017-09-07 01:30:41
222

1.Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Л.Батцэнгэлийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан \"Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын бололн цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас хүний амь насыг хохироосон  гэмт хэрэг үйлдсэн гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Батцэнгэлд холбогдох хэргийг хэлэлцээд шүүгдэгч Л.Батцэнгэлийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тооцож, Л.Батцэнгэлд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэв. 

Тойм бичсэн: ШХНБД Б.ЦОЛМОН

Эхлэлд очих