Ерөнхий шүүгч Пунцагжавын Болормаа
Төрсөн газар:
Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн.
Төгссөн сургууль:
1979-1989 онд Ерөнхий боловсролын дунд сургууль
1989-1994 онд Монгол Улсын Их сургуулийн нийгмийн ухааны факультутын хуулийн ангийг төгссөн. Эрх зүйч, хуульч мэргэжилтэй.
2003-2005 онд Холбооны Бүгд найрамдах Герман Улсад герман хэлний курст суралцсан.
Ажил байдал:
1994-2003 онд Улаанбаатар хот Багануур дүүргийн шүүхэд шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга, орлон шүүгч,
2005-2011 онд Сүхбаатар аймгийн шүүхийн Тамгын хэлтсийн дарга,
2011-2013 онд Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхэд шүүгч,
2013 -2014 онд Сум дундын 19 дүгээр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч,
2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.
Шүүгч Цамбын Эрдэнэзуу
Төрсөн газар:
Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн.
Төгссөн сургууль:
1988-1998 онд Ерөнхий боловсролын дунд сургууль
1998-2002 онд "Их Засаг” их сургууль
2007-2008 онд Улс төрийн Боловсролын академийг тус тус төгссөн. Эрх зүйч, хуульч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй.
Ажилласан байдал:
2002-2003 онд Төв аймгийн шүүхэд бичиг хэргийн эрхлэгч,
2003 -2008 онд Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхэд шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,
2008- 2013 онд Хэнтий аймгийн шүүхийн Тамгын хэлтсийн дарга,
2015 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.