Уншиж байна...

 

 Ерөнхий шүүгч Хаянхярваагийн Эрдэнэтуяа

Төрсөн газар:

Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн.

Төгссөн сургууль:

1979-1989 онд Ерөнхий боловсролын дунд сургууль,

1996-2000 онд "Шихихутуг” Хууль зүйн дээд сургууль,

2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийг тус тус төгссөн. Эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. 

2016- 2018 онд  онд Орхон их сургуульд хууль эрх зүйн магистрын  зэрэг хамгаалсан. 

Ажилласан байдал:  

1992 -2004 онд Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхэд нарийн бичгийн дарга, туслах шүүгч, орлон шүүгч, 

2004 - 2013 онд Сүхбаатар аймгийн Захиргааны хэргийн шүүхэд шүүгч,

2013-2014 онд Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн шүүгч,

2014-2015 онд  Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгч,

2015-2023 онд Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч,

2023-2026 онд Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч,

2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.

 

 

 

Шүүгч Бавуугийн Цэрэнханд

Төрсөн газар: 

Говь-Алтай  аймгийн Цогт  суманд төрсөн.

Төгссөн сургууль:

1990-2000 онд Ерөнхий боловсролын дунд сургууль,

2002-2004 онд "Их Засаг” их сургууль,

2005-2006 онд Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн салбар сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй.

2009-2012 онд Улаанбаатар-Эрдэм судлал дээд сургуульд хууль зүйн ухааны магистрын  зэрэг хамгаалсан. 

Ажил байдал:

2004-2007 онд Говь-Алтай аймгийн Худалдаа Аж Үйлдвэрийн салбар танхимд хуулийн зөвлөх, менежер, 

2007-2011 онд Говь-Алтай аймгийн давж заалдах шатны шүүхэд шүүгчийн туслах,

 2011-2014 онд Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн шүүхэд шүүгчийн туслах, 

2014 оны 12 дугаар сарын 05-нийг хүртэл  Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх, Сум дундын 5 дугаар шүүхийн Тамгын газарт шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн,

2014 оны 12 дугаар сарын 05 наас 2015 оны 06 дугаар сарын 30-нийг хүртэл  Захиргааны  хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхэд шүүгч,

2015 - 2023 онд  Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, 

2023 - 2026 онд Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч,

2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчээр ажиллаж байна.

 

 

 

 Шүүгч Отгоны Мөнхзул

Төгссөн сургууль:

1998-2008 онд Ерөнхий боловсролын дунд сургууль,

2008-2013 онд Монгол Улсын Их сургууль, Хууль зүйн сургууль - Эрх зүйч,

2018-2020 онд Монгол Улсын Их сургууль, Хууль зүйн сургууль – Хууль зүйн магистр

Ажилласан байдал:  

2014-2017 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газарт архив-бичиг хэргийн эрхлэгч, шүүгчийн туслах, 

2017-2024 онд Монголын Өмгөөлөгчдын холбоо өмгөөлөгч,

2024-2025 онд Мандал ресурс ХХК-д хуульч 

2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.  

 

 

Эхлэлд очих