Уншиж байна...

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН САЛБАР АРХИВ

Тус шүүхийн архив нь анх 1943 онд байгуулагдсан. Байгууллагын үйл ажиллагаанд үүссэн удирдлагын нийтлэг баримт бичгийн хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт болон, Хууль зүйн сайд, Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хамтран баталсан “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд холбогдох баримтын төрөлжсөн архивын ажлын заавар”-ын дагуу тус шүүхээр шийдвэрлэсэн иргэний хэрэг, захиргааны хэрэг, байнга болон түр хадгалах баримтууд, мөн шүүн таслах ажиллагаанд холбогдох байнга болон түр хадгалах бүртгэлүүд хадгалагдаж байна.

 

Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газрын салбар архивын үйлчилгээ

Архивын лавлагаа, хуулбар олгох баримтыг сургалт, судалгааны зорилгоор ашиглуулах үйлчилгээ төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотойгоос бусад нь нээлттэй байна.

Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын хүсэлтийн дагуу баримтад үзлэг, тэмдэглэл хийх хуулбарлах зөвшөөрлийг Тамгын газрын дарга болон Архив, бичиг хэргийн эрхлэгч олгоно.

 

Хориглох зүйл: Үйлчлүүлэгч архивын баримттай танилцах явцад дараах үйлдэл хийхийг хориглоно.

  1. Зөвшөөрөлгүй гэрэл зургийн аппарат болон гар утсаар зураг авах
  2. Баримтыг засварлах, бохирдуулах, хуудас хавтсыг нугалах, салган авах, урж таслах зэргээр гэмтээх, баримт дээр зурах, тэмдэглэл хийх
  3. Баримтыг ил задгай орхих, бусдад дамжуулах , гадагш авч гарах
  4. Хэргийн оролцогчдоос бусад этгээдэд шүүх хуралдааны тэмдэглэлийг олгохгүй

 

Шүүхийн архивын үйлчилгээний хураамж:

 

      1.Шүүхээс гарсан эрх зүйн акт 1нүүр-500 төгрөг

      2.Эвлэрүүлэн зуучлалын гэрээ 1нүүр-500 төгрөг

      3.Материал хувилж олшруулах 1нүүр-200 төгрөг        

      4.Тодорхойлолт лавлагаа /Гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх тендертэй холбоотой/ нэг хувь 10000 төгрөг

 

                                                           Архиваас олгох лавлагааны төрөл:

  • Ажиллаж байсан байдал сэргээн тогтоолгох тухай
  • Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн эсэх
  • Гэрлэлт цуцлуулсан тухай /Хүүхдийн тэтгэлэг/
  • Хамтын амьдралтай байсан эсэхээ тогтоолгосон тухай
  • Садан төрлийн холбоо тогтоолгосон тухай
  • Гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх
  • Эвлэрүүлэн зуучлалаар орж байсан эсэх
  • Шийтгэх тогтоол, шийтгэврийн хуулбар
  • Аж ахуй нэгж тендерт оролцохдоо сүүлийн 3 жилд шүүхээр хэрэг маргаан, бусдад төлөх өр төлбөргүй тухай лавлагаа

 

Архиваас лавлагаа, хуулбар, тодорхойлолт авахад шаардах бичиг баримт

Архиваас лавлагаа, хуулбар олгоход дараах баримт бичгийг үндэслэн олгоно.

  1. Иргэн: Иргэний хүсэлт, иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичиг
  2. Байгууллага: Хуулийн этгээдийн албан бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ажилтны биеийн байцаалт
  3. Зохих журмын дагуу үйлчилгээ хураамж төлсөн баримт Хураамж төлөх данс: Төрийн сан: 100900005001
  4. Иргэн та лавлагаа авахдаа Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газар дээр ирж хүсэлт бичиж өгнө. Хүсэлт өгснөөс хойш ажлын 3 хоногт багтаан лавлагаа, тодорхойлолт, хуулбарыг гаргана.

Эхлэлд очих