Ерөнхий Шүүгчийн үүрэг гүйцэтгэгч
Сэнгэдоржийн Оюунтунгалаг
Төрсөн газар:
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн.
Төгссөн сургууль:
1986-1996 онд Ерөнхий боловсролын дунд сургууль
1996-2000 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль
2004-2005 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийг тус тус төгссөн, эрх зүйч, хуульч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй.
2014-2016 онд "Отгонтэнгэр” Их сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
2000-2004 онд Сүхбаатар аймгийн засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэст эрх зүйн сургалт, сурталчилгаа, хууль тогтоомжийн системчлэл хариуцсан мэргэжилтэн,
2004-2013 онд Сүхбаатар аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч,
2013-2015 онд Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн шүүгч,
2015-2017 онд Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч,
2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч,
2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна.
Шүүгч
Одонгийн Баатарсүх
Төрсөн газар:
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн.
Төгссөн сургууль:
1983-1993 онд Ерөнхий боловролын дунд сургууль,
1993-1997 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг төгссөн, эрх зүйч, хуульч мэргэжилтэй.
2012-2014 онд Улаанбаатар Олон улсын их сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
1997-2003, 2004-2005 онд Хэнтий аймгийн Прокурорын газарт хяналтын болон туслах прокурор,
2003-2004 онд Дорнод аймгийн Прокурорын газарт орлогч прокурор,
2005-2008 онд Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхэд шүүгч,
2008-2013 онд Хэнтий аймгийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч,
2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн шүүгч,
2015-2016 онд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч,
2016 оны 06 дугаар сарын 01-нээс Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч, 2018 оны 03 дугаар сарын 01-нээс Ерөнхий шүүгчээр,
2021 оны 03 сарын 01-ний өдрөөс Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.