Эвлэрлийн гэрээний ойлголт, загвар
Эвлэрлийн гэрээ гэдэг нь өргөдөл гаргагч, уригдагч талуудын маргаантай буюу санал зөрөлдөөнтэй асуудалд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсны үр дүнд тэдний хооронд бичгээр хийсэн хэлцэл юм.
Эвлэрүүлэн зуучлагч нь талуудтай уулзалт зохион байгуулж, маргааны талаар шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэн оролцох ба талуудын тохиролцооны агуулгыг талуудын хүсэлтээр эвлэрүүлэн зуучлагч нэгтгэн тусгасан эвлэрлийн гэрээний төслийг боловсруулдаг.
Эвлэрлийн гэрээг монгол хэл, эсхүл талуудын тохиролцсон хэлээр боловсруулна. Монгол хэлнээс өөр хэлээр боловсруулсан гэрээний албан ёсны орчуулгыг уг гэрээний салшгүй хэсэг болгон хавсаргана.
Эвлэрлийн гэрээнд он, сар, өдөр, тухайн эвлэрүүлэн зуучлагчийн овог, нэр, маргалдагч талуудын овог, нэр, хаяг, эвлэрүүлэн зуучлал эхэлсэн он, сар, өдөр, маргааны агуулга, түүний талаарх талуудын байр суурь, тохиролцсон зүйлс болон бусад асуудлыг ойлгомжтой, тодорхой тусгаж, талууд болон эвлэрүүлэн зуучлагч гарын үсэг зурж баталгаажуулна.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнд хийгдсэн эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Эвлэрлийн гэрээгээр талууд болон зохигчид эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрэх, шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, шаардлага болон нэхэмжлэлээсээ татгалзаж болно.
Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг тухайн шатны шүүгч баталгаажуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 74.6 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасан журмын дагуу захирамж гаргана.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн
2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн
10 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
ЭВЛЭРЛИЙН ГЭРЭЭ
___оны __ сарын __ өдөр аймаг/нийслэл
Өргөдөл гаргагч: _______ /ургийн овог/ ______/эцэг, эхийн нэр/, _____ /өөрийн нэр
Хаяг: ____________ аймаг/нийслэл____________ сум/дүүрэг____________ баг/хороо, ________ хороолол, ____________ байр/гудамж____________ тоотод суух, регистрийн дугаар ____________, утасны дугаар ____________
Хуулийн этгээдийн нэр, хаяг: /____________ , ____________ /
Эвлэрэлд уригдсан тал: ______________ /ургийн овог/ _____________/эцэг, эхийн нэр/, ____________ /өөрийн нэр
Хаяг: ____________ аймаг/нийслэл____________ сум/дүүрэг____________ баг/хороо, ________ хороолол, ____________ байр/гудамж____________ тоотод суух, регистрийн дугаар ____________, утасны дугаар ____________
Хуулийн этгээдийн нэр, хаяг: /____________, ____________ /
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч өргөдөл гаргагч____________ , уригдагч тал____________ нар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч ____________-ын дэмжлэгтэйгээр ____________ маргааны талаар харилцан тохиролцож, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 26 дугаар зүйл, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг үндэслэн___оны __ сарын __ өдөр эхэлсэн эвлэрүүлэн зуучлалын ажиллагааны явцад дараах зүйлийг тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:
Тохиролцсон байдал
_______________________________________________________________________________________________________________________________________________________
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар тохиролцов.
ЭВЛЭРЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛСАН
ӨРГӨДӨЛ ГАРГАГЧ _________________/ /
ЭВЛЭРЭЛД УРИГДСАН ТАЛ _________________/ /
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧ _________________/ /