Уншиж байна...
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сургалт зохион байгууллаа
2023-03-20 02:44:56
256

Шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд 
сургалт зохион байгууллаа


Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газраас хөдөө орон нутаг, алслагдсан сумаас шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд шүүх хуралдаанд оролцоход бэлтгэх, мэдээ, мэдээлэл, дадлага олгох,  шүүх болон шүүн таслах ажлын талаар төсөөлөл суулгах зорилгоор Сүхбаатар аймгийн Наран, Онгон, Дарьганга сумаас иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд танхимын болон ганцаарчилсан сургалт зохион байгууллаа. 
Сургалтыг мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Н.Батзориг, шүүгчийн туслах Б.Цолмон нар удирдан явуулж шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэдийн төлөөлөгчийн оролцоо, нөлөөллийн мэдүүлгийг хэрхэн хөтлөх, иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, тангараг өргөх, хөлс олгох зэрэг  асуудлаар мэдээлэл өгч сонгогдсон иргэдийн төлөөлөгчид идэвхитэй хамрагдав.

 

 

 



           Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газар


Эхлэлд очих